Nakutsi-с

За тэхээр дөнгөж нээгдэж байгаа болохоор хэрэгтэй юм ихийг тавьж чадсангүй . Удахгүй улам сонирхолтой гоё болгоно гэж найдаж байна . Та нар ч гэсэн мэдээ хийж байгаарай ямар 1 хэрэгтэй зүйлсэээ анги дээр асуугаарай

Thursday, September 15, 2011

НИЙГМИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ БЭ ?

Даатгал гэдэг нь эрсдэлийг хаах гэсэн утгатай грек үгнээс гаралтай юм


Нийгмийн даатгал нь иргэн болон тєр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл тєлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх , даатгуулагч єндєр наслах , хєдєлмєрийн чадвар алдах , євчлєх , ажилгvй болоход єєрт нь , тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжинд байсан хvмvvст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр , тэтгэмж, тєлбєр єгєх, агуулга бvхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ мєн.

Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нєхцєл болдог, нєгєє талаас даатгуулагч иргэний амьдралынхаа бvхий л vеийн туршид тухайлбал: хєдєлмєрлєх явцдаа болон євдєх, жирэмслэх, хvvхэд тєрvvлэх, осолд орох, ажилгvй болох, єндєр наслах, тахир дутуу болох тохиолдлуудад орлогогvй буюу орлого нь буурсан нєхцєлд нийгмийн баталгааг нь баталгаатайгаар хангадаг .

Нийгмийн даатгал бол нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй ойлголт юм.
Хүний амьдрах хугацаанд дараахь эрсдэл бий болж, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай болдог

Даатгуулагч, иргэний амьдралд тохиолдох эрсдэл :

Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх)
Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах
Эрхэлж байгаа ажлаас ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдсөж ажилгүй болох
Асран хамгаалагч (даатгуулагч, иргэн) нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн чадваргүй хүмүүсийн амьдралын баталгаа алдагдах
Даатгуулагч, иргэн нь ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад болон ажил хөдөлмөр эрхэлж байхдаа олж байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй тэнцэх орлогоо дээрх аль нэг шалтгааны улмаас алдаж байнгын орлогын эх үүсвэргүй болсон тохиолдолд эрсдэл бий болдог.
Эндээс үзэхэд хүмүүсийн амтдралын баталгаа алдагдаж орлогын эх үүсвэргүй болох энэхүү эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх үйл ажиллагааг НИЙНГМИЙН ДААТГАЛ гэнэ.
Нийгмийн даатгын сангийн орлогын үндсэн эх үүсвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж буй даатгуулагчдаас төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс бүрдэнэ.
Даатгуулагч, иргэн бүр ажил, хөдөлмөр эрхэлсэн цагаас эхлэн нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлж байгаа бол нийгмийн даатгалын үйлчилгээ хүртэнэ


Иймээс залуу наснаас эхлэн ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд заавал даатгуулаж, насан туршийн амьдралын баталгаагаа найдвартай хангах нь иргэн бүрийн эрхэм үүрэг.

Нийгмийн даатгалын төрлүүд :

Тэтгэвэрийн даатгал
Тэтгэмжийн даатгал
Эрүүл мэндийн даатгал
Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
Ажилгүйдлийн даатгал

Даатгалын хэлбэр:

Заавал даатгуулах
Сайн дураар даатгуулах

Монгол улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш 10 гаруй жил болж байна. Энэхvv даатгалын шинэ тогтолцоо нь иргэд, ажил олгогч, эзэд нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл юм.

Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг. Хүний амьдралд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, тэжээгч нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн чадваргүй гишүүд орлогогүй болох, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй нийгмийн шинжтэй / амьдралын / эрсдлээс гадна эдийн засгийн, байгалийн, улс төрийн хүчин зүйлийн нөлөөлснөөс болж иргэдийн орлого олох чадвар буурах сөрөг үр дагавар тохиолддог. Манай орны хувьд даатгалын хэлбэр, төрлүүдээс хүн амын амьдралын чадварт нөлөөлөх нийгмийн шинжтэй эрсдлийг нийгмийн даатгалын системээр дамжуулан иргэдийн нийгмийн баталгааг хамгаалах асуудлыг шийдвэрлэж байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, иргэдийн хувьд даатгуулах сонирхол нэмэгдэж байгаа төдийгүй даатгуулагчид нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр саналаа илэрхийлэх, нийгмийн даатгалын харилцааг судлах асуудлыг их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт оруулах, шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг бүтээлч хандлага идэвхижиж байна.
Эх сурвалж: www.ndaatgal.mn

No comments:

Post a Comment