Nakutsi-с

За тэхээр дөнгөж нээгдэж байгаа болохоор хэрэгтэй юм ихийг тавьж чадсангүй . Удахгүй улам сонирхолтой гоё болгоно гэж найдаж байна . Та нар ч гэсэн мэдээ хийж байгаарай ямар 1 хэрэгтэй зүйлсэээ анги дээр асуугаарай

Wednesday, September 14, 2011

Эдийн засгийн тухай ойлголт


Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.

Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийн худалдааны давхарт явагдаж буй гүйлгээний явц. Эдгээр хүмүүсийн хийсэн эдийн засгийн сонголтууд нь санхүүгийн шийдвэр болж байдаг.
Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.
Удиртгал
Адам Смит, эдийн засгийн онолын эцэг гэгддэг, Үндэстнүүдийн Баялаг буюу "Үндэстнүүдийн Баялгийн үүсвэр болон шалтгааныг судлах" номын зохиогч.
Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:
Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн.
Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.
Эдийн засгийн онолын судлах хүрээ
Микро эдийн засаг
Гол өгүүлэл: Микро эдийн засаг
Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг.
Математикийн болон тооны аргууд
Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана.
* Математикийн эдийн засгийн ухаан
* Эконометрикс
* Үндэсний нягтлан бодох бүртгэл
Нарийвчилсан салбарууд
* Хөгжлийн эдийн засаг
* Хүрээлэн буй орчны эдийн засаг
* Санхүүгийн эдийн засаг
* Тоглоомын онол
* Аж үйлдвэрийн зохион байгуулалт
* Мэдээллийн эдийн засаг
* Олон улсын эдийн засаг
* Хөдөлмөрийн эдийн засаг
* Хууль зүй ба эдийн засаг
* Төрийн санхүү
* Сэтгэл ханамжийн эдийн засаг
Эдийн засгийн ойлголтууд
* Эрэлт ба нийлүүлэлт
* Үнэ ба тоо хэмжээ
* Ахиуц
Эдийн засгийн ухааны түүх болон сургаалиуд
* Сонгодог эдийн засгийн ухаан
* Марксист эдийн засгийн ухаан
* Шинэ сонгодог эдийн засгийн ухаан
* Кейнсийн эдийн засгийн ухаан
* Бусад сургууль болон сургааль
* Эдийн засгийн ухааны түүхэн тодорхойлолт
* Баялгийн тодорхойлолт
* Сэтгэл ханамжийн тодорхойлолт
Эдийн засгийн онолын шүүмжлэл
* Эдийн засаг нь шинжлэх ухаан мөн үү?
* Нөхцлүүдийн шүүмжлэл
* Нөхцлүүд ба судалгаа
* Шүүмжлэл ба зөрчил
* Баялаг ба хомсдлын тодорхойлолтын тухай шүүмжлэл
* Бусад ойлголтуудын талаарх шүүмжлэл
* Эдийн засаг ба улс төр
Ёс суртахуун ба эдийн засаг
Нийгэмд үзүүлэх нөлөө

No comments:

Post a Comment