Nakutsi-с

За тэхээр дөнгөж нээгдэж байгаа болохоор хэрэгтэй юм ихийг тавьж чадсангүй . Удахгүй улам сонирхолтой гоё болгоно гэж найдаж байна . Та нар ч гэсэн мэдээ хийж байгаарай ямар 1 хэрэгтэй зүйлсэээ анги дээр асуугаарай

Tuesday, September 20, 2011

Homework

Мэдээллийн технологи
Мэдээллийн технологи (MT , IT) гэдэг нь тодорхой мэдээ мэдээллийг компьютер болон холбоо мэдээллийн техникийн тусламжтайгаар боловсруулах тухай ойлголт юм . Одоо үед мэдээллийн технологи асар хурдацтайгаар хөгжиж байгаа билээ . Орчин үед интернэт нь ердийн хэрэглээ болоод байгаа бөгөөд бүх албан газар байгууллагууд ашиглаж байна . Хуучны бичиг баримт , тооцоо , бүртгэл зэргийг электронжуулах нь буцаагаад тухайн мэдээллээ дамжуулахад маш хялбар болж цаг хугацаа хөдөлмөрийг ихээр хэмнэж байгаа билээ . Тиймээс одоо үед интернэтжүүлсэн компьютергүйгээр төсөөлхийн аргагүй болжээ . Манай улс ч гэсэн сүүлийн үед мэдээллийн технологируу хурдацтайгаар нэвтэрч байна . Судалгаанаас харвал нийт өрхийн 60% нь компьютертай тэдгээрийн 75% нь интернэтэд холбогдсон гэж гарчээ . Сүүлийн үед албан байгууллага нэгжүүд интернэтээр өөрсдийгөө суртчилах нь эрс нэмэгджээ . Интернэтээр суртчилах нь бусад газар байрлуулснаас илүү хямд илүү хүртээлтэй билээ . Бид гарын хэдхэн хуруугаа хөдлөгснөөр хүссэн зүйлээ олж чаддаг. Миний бодлоор интернэт-д боловсролын том сайт веб хийх хэрэгтэй учир нь одоогийн оюутан залуус , сурагчид интернэт-с хайсан мэдээллээ ягчлан олж чаддаггүй . Интернэт хэрэгтэй мэдэллээс гадна маш олон хэрэггүй хог мэдээллүүдийг агуулж байдаг . Зарим хүмүүс хүссэн зүйлээ ягчлан олж чаддаггүй үүнийг шийдэх ганц арга бол засгийн газар хүмүүнлэгийн байгууллагууд дэмжин хичээлийн чиглэлийн маш том сүлжээг байгуулах арга байж болох юм . Өнөө үед 8 настай нялхсаас эхлээд 80 настай хөгшид хүртэл интернэт хэмээх гайхалтай зүйлийг ашиглаж байгаа билээ . Ирээдүйд өсөн хөгжих маш боломжтой зүйл бол интернэт яалтчгүй мөн .
235 үг

No comments:

Post a Comment