Nakutsi-с

За тэхээр дөнгөж нээгдэж байгаа болохоор хэрэгтэй юм ихийг тавьж чадсангүй . Удахгүй улам сонирхолтой гоё болгоно гэж найдаж байна . Та нар ч гэсэн мэдээ хийж байгаарай ямар 1 хэрэгтэй зүйлсэээ анги дээр асуугаарай

Wednesday, September 14, 2011

АНОД банкинд хийсэн дадлагын тайлан 2003


ХААИС-ын харьяа Эдийн засаг, Бизнесийн сургуулийн Ня-бо-4 Д.Одончимэгийн
АНОД банкинд 2003 хийсэн дадлагын тайлан
Төлөвлөгөө
1.Арилжааны банкны нягтлан бодох бүртгэл чиглэлээр хийсэн дадлага ажил
2.Арилжааны банкны удирдлага зохин байгуулалт чиглэлээр хийсэн судалгаа
3.Арилжааны банкны санхүүгийн тайланд шинжилгээ хийсэн судалгаа
4.Банкны зээлийн үйл ажиллагаа чиглэлээр хийсэн дадлага ажил
5.Банкны программ хангамж, мэдээллийн систем чигэлээр хийсэн судалгаа
6.Банкны маркетингийн үйл ажиллагааны талаар
7.Банкны дотоод хяналтын арга механизмын тухай



•Оршил
Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн танилцах дадлага ажлын гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд буюу 2003 оны 11 сарын 17-нээс 2004 оны 01 сарын 10-нд миний бие хийж гүйцэтгэлээ.Арилжааны банкны Картын төв болоод салбарт гүйцэтгэх уг дадлага ажлыг Улаанбаатар хот Худалдааны гудамж хаягаар орших ,,Цахим төгрөг,, Картын төвд хийж гүйцэтгэлээ. Монголын санхүүгийн салбарт банкны шинэчилсэн тогтолцоо үүсэн бий болж олноор банкууд байгуулагдах болсон ба боловсон хүчин болоод, бусад үзүүлэлтийг нь харгалзахын сацуу өөрийн боломж бололцоонд тулгуурлан хурдтай өсөн дэвшиж буй Анод банкыг сонгон авч дадлага ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ дадлагын ажлаар арилжааны банкны үйл ажиллагаанд шууд оролцон,арилжааны банкны удирдлага,зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар судалгаа, дүгнэлт хийж түүнчлэн онолын мэдлэгээ бататгах зорилгоор хийсэн гүйцэтгэлийн тайланг дор бичлээ.Энэ дадлага ажлыг хийснээр сургууль төгсөөд гарч ажиллахад дадлага чадвар, арга барил эзэмшихэд бага ч болов дөхөм үзүүлсэн зүйл болсон гэж үзэж байна.
• Банкны тухай товчхон
Валютийн арилжаа, санхүүгийн зуучлалын Анод ХХК-нь 1992 онд анх байгуулагдан иргэд аж ахуйн нэгж, харилцагчдад төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн.Улмаар Анод компани нь санхүүгийн үйл ажиллагаа явуулсан 7 жилийн туршлагадаа үндэслэн 1999 онд Монгол банкинд арилжааны банк байгуулах хүсэлт тавьснаар арилжааны банк болсон.Анод банк нь хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай арилжааны банк бөгөөд Монгол улсын банк санхүүгийн зах зээлд баттай байр суурь эзэлсэн, олон улсын түвшинд хүрсэн оюуны болон техник ,технологийн дэвшилд суурилсан, өндөр ашиг бүхий үйл ажилгаатай үндэсний хэмжээний банк болох зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 9тооцооны төв, 1 картын төв, хөдөө орон нутагт 6 тооцооны төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрт нийт 300 гаруй хүн ажиллаж байна. Байгуулагдаад удаагүй ч өндөр ур чадвартай боловсон хүчнийг бүрдүүлж, соёлч боловсон шинэлэг үйлчилгээ, орчин үеийн техник технологийг цаг алдалгүй нэвтрүүлснээр одоогийн байдлаар 17000 гаруй хадгаламж эзэмшигч, 3000 гаруй харилцагч байгууллага, иргэдэд үйлчилж байна. 2000 оноос 2003 оны 12 сарыг хүртэлх хугацаанд тус банкны тэнцлийн хувь 7.94 дахин нэмэгдэж 155.56 тэрбум төгрөгт, тэнцлийн нийт хэмжээ нэмэгдэж 94.5 тэрбум төгрөгт, харилцлагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 7.9 дахин нэмэгдэж 77.2 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна. Үүний үр дүнд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 2002 оны эцсийн байдлаар 34.2 тэрбум төгрөг,нийт олгосон зээлийн хэмжээ 25.3 тэрбум төгрөгт хүрсэн нь тус банк зах зээлд тодорхой байр суурьтай болж, өөрийн гэсэн харилцагчтай болсны баталгаа юм.
Банкны тухай хууль, Монгол банкны зөвшөөрөл, банкны дүрэм зэрэг эрх зүйн актын хүрээнд Анод банкны зүгээс харилцагчиддаа дараах үйлчилгээг үзүүлж байгаа.
• Аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн харилцах данс нээж гүйлгээ хийх
• Байгууллага иргэдийн хугацаатай ба хугацаагүй хадгаламж
• Зээл олгох
• Гадаад төлбөр тооцоо
• Валютийн арилжаа, конверси
• Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, зуучлах
• Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө,мэдээлэл өгөх
• Замын болон нэрийн чек
• Money Gram
• Цахим төгрөг картын үйлчилгээ
• хуулиар хориглоогүй санхүүгийн үйл ажилгаа
• Телефон банкны үйлчилгээ
• Клиент банкны үйлчилгээ
• Интернэт банкны үйлчилгээ Цаашид банкны бүх төрлийн үйлчилгээг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулалж өндөр түвшинд хүргэж, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн тэдний итгэлийг хүлээсэн, олон улсын жишигт хүрэхүйц иж бүрэн үйл ажиллагаатай арилжааны банк болох зорилт тавин ажиллаж байна.

No comments:

Post a Comment