Nakutsi-с

За тэхээр дөнгөж нээгдэж байгаа болохоор хэрэгтэй юм ихийг тавьж чадсангүй . Удахгүй улам сонирхолтой гоё болгоно гэж найдаж байна . Та нар ч гэсэн мэдээ хийж байгаарай ямар 1 хэрэгтэй зүйлсэээ анги дээр асуугаарай

Wednesday, September 14, 2011

Бонд гэж юу вэ?

Бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм.
Бонд нь:

•    Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох боломжтой
•    Банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох боломжтой
•    Хүү төлөх хугацаа уян хатан
•    Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах боломжтой
Аливаа компани шинэ салбарт бизнес хийх, техник технологоо шинэчлэх, бизнесээ өргөжүүлэхэд мөнгө хэрэгтэй болдог. Иймд компани үнэт цаасны зах зээлээр дамжуулан бонд гаргах замаар шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ олох давуу талтай. Бонд хэрхэн гаргах вэ
Аливаа хуулийн этгээд буюу компани нь үнэт цаасны зах зээл дээр бонд гаргах эрхтэй.
Хэрвээ компани бонд гаргах бол:
Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаар үнэт цаас гаргах шийдвэр гаргаж, шаардлагатай баримт, материалиудыг хүргүүлж бүртгүүлэх зөвшөөрөл авна. Санхүүгийн Зохицуулах хороонд бэлтгэсэн материалуудыг хүргүүлж бүртгүүлэх зөвшөөрөл авна. Санхүүгийн Зохицуулах Хороо үнэт цаасыг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол Монголын Хөрөнгийн Биржид хандан бүртгүүлэх хүсэлт гаргана. Дээрх бүх үйл ажиллагааг “Компанийн тухай хууль” , “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” , Санхүүгийн Зохицуулах хорооны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх тухай журам”, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”, “Арилжааны журам”-ыг мөрдлөг болгох ба эдгээр хууль тогтоомж, дүрэм, журам болон холбогдох бусад мэдээллийг:
Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт www.frc.mn
Монголын хөрөнгийн биржийн вэб сайт www.mse.mn –ээс авч болно.
Бонд гаргахад компани ямар үүрэг хүлээх вэ?
Үнэт цаас гаргахаар ирүүлэх материалаа үнэн зөв бүрдүүлсэн байх Үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх
Бонд гаргахад ямар зардал гарч болох вэ?
Бүртгүүлэхэд:
•    Санхүүгийн зохицуулах хорооны хураамж – 200000 төгрөг
•    Хөрөнгийн биржийн бүртгэлийн хураамж – нийт арилжигдсан үнэт цаасны үнийн дүнгийн – 0,1 хувь
•    Тухайн үнэт цаас бүртгэгдэн арилжигдах тохиолдолд:
Арилжааны шимтгэл – нийт арилжааны үнийн дүнгийн 0,3 хувь / хөрөнгийн бирж, төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, брокер дилерийн компанийн нийт шимтгэлийн хэмжээ/ байна. Хэрвээ андеррайтерын байгууллагаар дамжуулан гаргах бол үйлчилгээний хураамжийг гэрээний дагуу төлнө. – нийт гаргаж байгаа бондын үнийн дүнгээс хамаарч 1,5-5 хүртэл хувь байна.
Энгийн бондоос гадна ямар төрлийн компаний бонд гаргаж болох вэ?
Танай компани хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд тохируулан төрөл бүрийн бонд гаргаж болно.
•    Хөрвөх бонд – Бондын хугацаа дуусахад тодорхой тооны хувьцаа эсвэл бонд эзэмших эрх олгогддог.
•    Тэг хүүтэй бонд – Бондын нэрлэсэн үнээс доогуур хямдруулсан үнээр гаргадаг хүүгүй бондыг хэлнэ.
Буцаан дуудах бонд – Бонд гаргасан компани бондоо эргүүлэн худалдан авах нөхцөлтэй гаргаж байгаа бондыг хэлнэ.
Буцаан худалдан авахыг шаардах нөхцөлтэй бонд – энэ нь Бонд худалдан авсан хөрөнгө оруулагч уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авахыг тухайн компаниас шаардах эрхтэй байх нөхцөлтэйгээр гаргасан бонд юм.
Ямар хугацаатай бонд гаргаж болох вэ?
•    Богино хугацаатай / 0-1жил /
•    Дунд хугацаатай / 2-10 жил /
•    Урт хугацаатай / 10-30 жил /
Бондын барьцаа баталгаа
•    Үл хөдлөх хөрөнгө
•    Үнэт цаас / хувьцаа /
Компанийн тухай хуулийн дагуу гуравдагч этгээдээр баталгаа гаргуулах зэргээр компанийн бондыг баталгаажуулан гаргаж болно.
Танай компани зэрэглэл тогтоох байгууллагаар зэрэглэл тогтоолговол таны үнэт цаас хурдан борлогдох боломжтой.
Эх сурвалж hicheel.mn
  

No comments:

Post a Comment