Nakutsi-с

За тэхээр дөнгөж нээгдэж байгаа болохоор хэрэгтэй юм ихийг тавьж чадсангүй . Удахгүй улам сонирхолтой гоё болгоно гэж найдаж байна . Та нар ч гэсэн мэдээ хийж байгаарай ямар 1 хэрэгтэй зүйлсэээ анги дээр асуугаарай

Wednesday, September 14, 2011

Эдийн засгийн сэтгэлгээний түүх


Ахиуцын хувьсгал

Нийгмийн инженер зүйчдийн хар хүчнийхний буй болгосон түнэр харанхуй луу ашгүй нэг шинэ гэгээ туслаа. Манай гол баатар болох Адам Смитийн үл үзэгдэх гарыг дахин амилуулсан зүйл болох “Ахиуцын” хувьсгал байсан юм.

1870-аад оны үед үүнийг гурван өөр газраас эхлүүлсэн түүхтэй. Үүнд Австрид Карл Мээнгэр, Швейцарид Леон Валрас, Англид Вильм Стэнли Жэвонс нар байсан билээ. Марксын үнэлэмжийн болон мөлжлөгийн хөдөлмөрийн онолд сүйрлийн цохилт өгсөн хүн нь Мээнгэрийн хамтран зүтгэгч Ойгэн Бөм-Бавэрк байлаа. Англид Алфред Маршалл, АНУ-д Франк Тауссиг, Ирвинг Фишер нарын бичсэн сурах бичгээр дамжин орчин үеийн эдийн засгийн ухааны Смитийн загвар дахин сэргэлээ. Ийнхүү дахи сэргэснийхээ ачаар энэ нь улам бүр тэлж байсан социалист хөдөлгөөний сорж чадахуйц эсрэг дайралт хийсэн юм. Шинжлэх ухааны эдийн засгийн ухааны үе эхэллээ.
Гэсэн хэдий ч арван есдүгээр зууны сүүлч үе бол Карнеги болон Рокфеллерийн том бизнес, аугаа үгсэлий үе байсан билээ. Төрийг шүтэгч Торстэйн Вэблэн нь тансаг хэрэглээ, монопол эрх зэргийн аюулын тухай бөөн бөөн эрээгүй анхааруулга хэлж хүн айлгаж байсан бол Германы социологич Макс Вэбэр капитализмын шашинлаг суурь дэвсгэр болон”төмөр тор”-ны тухай бичжээ.

Кэйнс болон Их Хямрал

Адам Смитийн чөлөт зах зээлийн капитализмын ертөнц лүү чиглэсэн хамгийн хүчтэй шуурга нь 1929 оны сүйрэл, 1930-аад оны Их Хямралыг дагаж ирсэн. Нэн сонгодог эдийн засагчид эрэлт, нийлүүлэлтийн нарийн учрыг ухаарч чадсан боловч, микро эдийн засаг болон макро эдийн засгийн хоорондын нэн чухал холбогч болон “мөнгөний холбоосыг” ойлгож чадаагүй. Иелийн аугаа профессор Ирвинг Фишер хорьдугаар зууны эхэн үеэр микро, макро хоёрын хоорондын дутагдаад байсан холбоосыг олох зоригтой оролдлого хийсэн бөгөөд Шведийн Кнүт Виксэллийн алдарт зохиол дээр түшиглэн Австрийн Льдвиг фон Мизэс Мөнгө, зээлийн онол (Theory of Money and Credit) зохиолдоо энэхүү холбоосыг гүйцэлдүүлж чадсан юм. Гээд Мизэс-Викселлийн онол шинжлэх ухааныхны болон төрийн албаныхны дэмжлэг авч чадаагүй бөгөөд 1930-аад оны эхэн үеэр банкууд сүйрч, бизнес унтарч, сая сая ажилчид амьжиргаанд арай ядан хүрэх хөдөлмөрийн хөлсний төлөө зүтгэн арваад жил үргэлжилсэн санхүүгийн хар дарам байдлаас ангижрахын тулд дэлхийн өнцөг булан бүрд олон төр хүчин зүтгэж байсан юм.
Капитализмыг хэн аварч чадах байв? Өрсөлдөөн laissez faire бодлогыг өмгөөлөгч сонгодог эдийн засагчид болон хуучны дэглэмийг хувьсгалаар халахыг уриалагч марксистууд, социалистуудын хооронд болж байлаа. Дэлхийг хамарсан оюун ухааны маргааны төвд эдийн засагч Жон Мэйнэрд Кейнс аврагч болон тодорлоо. Кэмбриджийн профессор энэ хүн капиталист систем нь угаасаа “санхүүгийн хувь тогтворгүй тухай таамаг” дээр үндэслэн цоо шинэ, боловсронгүй загвар дэвшүүлсэн юм. Зах зээлийн эдийн засгийг тогтворжуулахын тулд монэтар болон санхүүгийн салбарт төр оролцох хэрэгтэй гэж энэхүү “шинэ эдийн засгийн ухаан“ сургаж байв. Харин хамгийн гол өрсөлдөгч болох максизмаас ялгаатай нь гэвэл кэйнсч загвар нь улсын өмч болох, мөн эрэлт нийлүүлэлтийн микро хяналт тогтоохыг шаардаж байгаагүй. Арвич байдал, тэнцвэргүй төсөв, бага татвар, алтан стандартын сонгодог загвар бүрэн ажил эрхлэлтийн үед тохирдог, харин хэрэглэгчийн эрэлт, алдагдалтай санхүүжилт, өсөн нэмэгдэх татвар, фиат мөнгөний кэйнсч заавар зөвлөмж эдийн засгийн уналт, ажилгүйдлийн үед таарч тохирдог мэтээр ойлгож байв. Энэ нь үнэхээр гарц мэт санагдах болж, Мэссэчусэтсийн Технологийн Их Сургуулийн сод авьяастан Поул Самуэлсоны алдартай шинэ сурах бичгээс толгой өндийхөө больсон коллежийн багш нар үржүүлэгч, хэрэглээний ахиуц хандлага, арвич байхын логик зөрчилдөөн, цогц эрэлт, C+I+G зэрэг хачин нэр томьёо заах болсон билээ. Макро эдийн засгийн ухаанд онолчирхол, математик загварчлал ихээр орж ирсний илрэл нь кэйнсч эдийн засгийн ухаан байсан юм.

Зах зээлийн эдийн засгийн ухаан эргэн ирлээ

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Чикагогийн Мильтон Фридманы тэргүүлсэн монэтар сөрөг хувьсгалын ачаар эдийн засагчид төрийн макро бодлогын тогтвортой бус байдал дээр илүү их анхаарах болсон юм. Фридман хийсвэр загвар бүтээх биш, харин туршилт судалгаан дээр суурилан Их Хямралын гол буруутан нь төрийн бий болгосон Холбооны Нөөцийн Систем мөн болохыг харуулж чадсан юм. Монэтар тогтвортой бодлого баримталснаар Адам Смитийн өөрийгөө зохицуулагч зах зээлийн эдийн засаг дахин цэцэглэх боломж бүрдлээ. Сонгодог эдийн засаг луу эргэж орох, онолыг туршилтаар баталгаажуулах шаардлагын арын түлхэгч хүч нь Чикагогын сургууль болж байв. Тун удалгүй нийлүүлэлтийн талын, зохистой хүлээлтийн, австрийн зэрэг чөлөөт зах зээлийн эдийн засгийн бусад сургуулийнхан кэйнсч шүтлэгийг хэцүү бэрх сорилд халз дуудлаа.
Зах зээлийн ялалтын хамгийн оргил үе нь 1990-ээд онд Зөвлөлтийн эдийн засгийн систем нуран унахад тохиосон билээ. Австрийн эдийн засагчид болох Людвиг фон Мизэс, Фридрик Хаек нар социолист төвлөрсөн төлөвлөлтийн сүйрлийг урьдчилан хэлж байсан бөгөөд тэдний таамаглал эцсийн бүлэгт ийнхүү биелэгдсэн юм. Социоалист загвар нуран унаснаар өрнөдийн ертөнцөд чөлөөт арилжаа, өмчийг улсын байхыг болиулах, хувьчлалын шинэ эрин үе ирсэн юм.
Хэдийгээр санхүүгийн хямрал, тодорхой бус байдал, даяаршлын үед баримтлах эдийн засгийн зөв бодлогын төлөөх өрсөлдөөн өрнөсөөр байгаа хэдий ч орчин үеийн эдийн засгийн ухааны түүхийг өөдрөг өнгөөр дуусгаж байна. Гэхдээ энэ нь нийтийг хамарсан том дайн биш, харин жижиг тулалдаанууд билээ. Бид шинэ эрин зуунд алхан орж буй өнөө үед нэг талаас laissez fairre, нөгөө талаас социалист маягийн хөндлөнгийн оролцоо хоорондын халз тулаанд Адам Смитийн капиталикмын ертөнц ялалт байгуулсаар байгаа нь нэгэнт илт байна.
Эх сурвалж: Марк Скаузен "Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал"

No comments:

Post a Comment